О.Пүрэвдаваа хүч түрэн хуралдах гэж байна

 

      Орон нутгийн сонгуулиар АН Баянзүрх дүүрэгт ялалт байгууллаа гэсэн мэдээлэл гарсан ч өнөөдрийг хүртэл маргаан тасраагүй байна.  Тус дүүрэг нийт 41 мандаттай. Үүний 19-ийг нь МАН-ын нэр дэвшигчид авч, 22 суудалд нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгсөн. Гэтэл Орон нутгийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасныг баримтаар нотолсон учир дүүргийн Сонгуулийн хорооноос АН-аас нэр дэвшиж ялсан гэх зургаан хүний нэрийг татахаар болсон нь ийнхүү маргаан дэгдээхэд хүрчээ. 
 

 

    Одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн хорооныхоо  шийдвэрийг эсэргүүцэн жагсаж,  хэрвээ энэ шийдвэрээ өөрчлөхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байсан. АН-аас нэр дэвшигчдийн мөнгө тараасныг баримтаар нотолж, шүүхийн байгууллагад өгсний дагуу тус дүүргийн Сонгуулийн хороо зургаан хүний нэрийг татах шийдвэр гаргасан ч тэд ийнхүү эсэргүүцэл илэрхийлсээр. Тодотгож хэлбэл, АН-аас нэр дэвшигчид Монгол Улсын шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хэрэг болж байна. Нөгөө талаар тэд “сонгогчдын саналыг худалдан авсан” гэх төрийн эсрэг гэмт хэрэг үйлдээд байгаагаа ч үл тоон ийнхүү суудлын төлөө тэмцэж байна. Тус дүүргийн Засаг дарга буюу АН-ын дарга О.Пүрэвдаваа нь энэхүү төрийн шийдвэрийг үл харгалзан үзэж, өнөөдөр 15 цагаас ИТХ-аа хүч түрэн хуралдуулах гэж байгаа мэдээллийг бидэнд ирүүлэв. АН өнгөрөгч дөрвөн жил энэ мэт хүч түрсэн үйлдэл олныг хийсэн. Энэ удаад ч сонгогч олны саналыг худалдан аваад зогсохгүй шүүхээс шийдвэр тогтоол гарчихаад байхад ийнхүү дур зоргоор авирлаж байна. 

 

     Ийнхүү төрийн эрх мэдлийг хүч түрэн авах гэж байгаа дүүргийн Засаг даргад ямар нэгэн хариуцлага тооцох хууль хяналтын байгууллага, дээд албан тушаалтнууд гэж баймаар юм хэмээн тус дүүргийн иргэд бидэнд энэ мэдээллийг өгсөн юм. Захын нэг дүүргийн намын дарга албан тушаал, суудлаа хадгалж үлдэхийн тулд хууль зөрчиж, хүч түрсэн үйлдэл хийгээд байвал цаашид юу болох вэ. Энэ мэт үйлдлийг цаг тухайд нь дарж авахгүй бол улстөр нийгмийн таагүй байдал улам л нэмэгдэх болно гэдгийг ч бидэнд хэлсэн юм.   

 

Н.Дөл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • иргэн (202.70.34.98)

    2016-11-02

    Энэ МАН-ын махан толгойтой мангарууд ичиж амьдраач ээ. Тусгай захиалгаар мөнгө тараалгасан болгож найруулсан хар хороо болиоч ээ. Гоншигноод байлгүй тахимаа өгч сураач. Ёстой луйварчид юм аа.

  • иргэн (202.70.34.98)

    2016-11-02

    Энэ МАН-ын махан толгойтой мангарууд ичиж амьдраач ээ. Тусгай захиалгаар мөнгө тараалгасан болгож найруулсан хар хороо болиоч ээ. Гоншигноод байлгүй тахимаа өгч сураач. Ёстой луйварчид юм аа.

  • irgennenene (103.57.94.42)

    2016-11-01

    jfjjjjnv jvnivonvjnoievonvifebvovbibvobevoetvb

  • ИРГЭН (202.70.46.213)

    2016-11-01

    Шүүхийн шийдвэр гараагүй байхад дүүргийн сонгуулийн хороо хуулиас давсан тогтоол гаргасан. Энэ тогтоолоо МАНгаруудтай үгсэж гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бичлэг олон нийтийн сүлжээнд явж л байсан. Тэгэхээр МАНгарууд хуулийг гууль болгож байгаа үйлдлжэ зогсоохийг ИРГЭН хүний хувьд шаардаж байна шүү МАНгаруудаа!!!

  • (203.169.50.77)

    2016-11-01

    ЭНЭ ПҮРЭВДАВАА ГЭГЧ ЯАЖ Ч МЭДЭХ ЦАЙЧИХСАН ЭТГЭЭД

  • (59.153.115.239)

    2016-11-01

    ЗӨВ ШҮҮ

  • (103.26.195.89)

    2016-11-01

    ан- ы энэ луйварчид муу болгоныг хийнэ. луйвар дээрэм нь ил гарвал гээд сандарч бгаа. энэ нөхрийг шалгах хэрэгтэй.

  • зочин (203.91.118.180)

    2016-11-01

    Дандаа балиар юм хийх юм. Энэ нөхдүүд тэгээд хүч түрдэг сурсан зантай юм уу, хаашаа юм.Үнэхээр мөнгө төгрөг тараасан юм бол түүнийгээ хэлээч дээ

  • (43.242.242.224)

    2016-11-01

    Yalsan bxad ni unexeer xuch turch deerelxej bna duu MAN-garuud.Jiriin songogch bi medeed l bna da.

  • зочин (122.201.24.99)

    2016-11-01

    АН-аас гарахгүй муу муухай юм алга аа, хулгай луйвар, хүчин, зодоон зохион, хууль зөрчих бол энгийн зүйл болжээ

  • Зочин (59.153.114.50)

    2016-11-01

    Амташсан хэрээ 13 эргэнээ гэлэг чинь энэ дээ. Сонгуулийн саналыг худалдан авсан гэмт хэрэг бодитой баримтаар илчлэгдсэн байхад дүүргийн засаг авах гэж улайрч байна. Тэр СЕХ, цагдаа, шүүх нь шударга шиг байгаад наад сонгуулийн луйврынхаа үнэн мөнгийг тогтоо. Тэгээд дараа нь нутгийн удирдлагын асуудлаа шийд за. Өмнө жилүүд шиг хуульгүй тонхчихгүй шүү.

  • зөв монгол (103.50.207.19)

    2016-11-01

    АН-ын булхай луйвар арай хэтэрлээ. Хууль шүүхийн байгууллага үнэн зөвийг хурдан тогтоогоочээ.

  • Зочин (59.153.114.50)

    2016-11-01

    ЗА НААД ПҮРЭВДАВАА ЧИНЬ МЭРГЭШСЭН ЛУЙВАРЧИН ШҮҮ. ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕД МӨН Л ХААЛГАА ЦАГДААГААР БАРИУЛЖ БАЙГААД ХУРАЛДАЖ ЗД БОЛСОН ХҮН. ПҮРЭВДАВААД ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. ШАЛГАЖ ЧАДВАЛ ТҮМЭН ЛУЙВАР ИЛЭРНЭ. ТА НАР ДААНЧ ЧАДАХГҮЙМ ДАА.