Хан-Уул дүүргийн хуучин ИТХ-ын дарга тамгаа хүлээлгэн өгөөгүй байна

Өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа аж. Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)