Томчууд нь үл тоосон ҮЗХ
- 2016-11-17
- Улс төр
- 0

АН-ын ҮЗХ-ны хурал товлосон хугацаанаасаа хоёр цагаар хоцорч эхэллээ. Энэ оны сонгуулиас хойш таван ч удаа тов зарлаад хуралдаж чадаагүй ҮЗХ-ны хуралдааныг 15.00 цагт зарласан ч ирц бүрдэхгүй байсаар 17.00 цагийн орчимд өмнөх хуралдааны ирцээр эхлүүлсэн.
Учир нь, АН-ынханд энэ удаагийн хурлыг хойшлуулах цаг байхгүй бөгөөд ирэх сарын 6-нд намынхаа их хурлыг хуралдуулахаар товлоод байгаа. Ийнхүү удаан хүлээлгэсэн ҮЗХ-г эхлүүлсэн ч шийдвэр гаргах төвшний лидергүй шахуу эхлүүлэв. Өөрөөр хэлбэл, энэ намын томчууд буюу засгийн эрх барьж байхад тэргүүн эгнээнд явсан хүмүүсээс нэг нь ч ирсэнгүй. Тухайлбал, АН-ын дарга асан З.Энхболд БНСУ-д эхнэрээ эмчлүүлэхээр явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд хуралдаа ирсэнгүй. Гэхдээ С.Баярцогтын хувьд АНУ-д суралцаж байгаа гэх мэдээлэл бий. Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга нар ҮЗХны хуралд суух боломжгүй гэдгээ хэлсэн байна.
Ийнхүү лидергүй хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн хуралдаанаар намын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Ямартай ч намын даргыг сонгох их сунгааны өмнөх ҮЗХ-ны хуралдаанд томчууд нь төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Харин хуралдаа ирсэн зарим гишүүний байр сууриас хүргэхэд УИХын гишүүн асан Р.Амаржаргал намын даргад ч Ерөнхийлөгчид ч нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр “Намын ҮЗХ-г шинэчлэх шаардлага байна. Яг манай өнөөгийн дүрэмд ийм зохицуулалт байхгүй учраас бүх насаар нь дархалчихсан юм шиг ҮЗХ-ны гишүүд байна. Өнөөдөр АН-д тулгамдаад байгаа асуудал нь дотоод ардчилал. Намын дарга, удирдлагуудыг сонгох процесс нь дотоод ардчилалтай болж чадах уу гэдэг нь чухал. Тиймээс нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад, гишүүдээс нь намын даргыг сонгох нь зөв гэж бодож байгаа.
Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэн хэлэлцээд, нэг хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх шийдвэр гаргавал өнөөдрийн ҮЗХ үүргээ биелүүлнэ. Би намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Дэвших сонирхолтой олон хүн бий. Тиймээс намын даргын шалгуурыг тавьж өгөх хэрэгтэй” гэлээ. Харин намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Н.Алтанхуягийн ЗГ-ыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэнийг онцолсон. Тэрбээр “Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн наймдугаар сард хуралдсан 49 дүгээр ээлжит бус хуралдааны үргэлжлэл учраас өмнөх ирцээрээ хуралдана. Энэ удаад ирэх сарын 6-нд болох намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилно. Их хурлаараа намын Үндсэн дүрмийг шинэчлэн батална. Дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна. АН-ын даргаа ҮЗХ-ноос болон Их хурлаасаа сонгодог. Энэ удаад олонх гишүүд нийт намынхаа гишүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Намын үндсэн дүрмийн тав, зургаан төсөл байгаа. Энэ хурлаар эдгээр төслөө нэгтгээд Их хуралдаа нэг төсөл оруулна” гэсэн.
М.Өнөрөө

Сэтгэгдэл (1)
ÐоÑин (202.9.40.237)
ÐÑдÑилÑан нам ÐонголÑн ÑÓ©Ñийн жолоог аÑÐ³Ð°Ñ Ñоолондоо ÑамаÑдаг Ñийм л нам. ÐÐ-Ñн доÑоод зөÑÑил ÑогоонооÑоо Ñ Ð°Ð»Ñж байгааг монголÑÑÑд Ñ Ð°Ñж л ÑÑÑна. ФÑакÑÑÑд Ð½Ñ ÑÑÑаа Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾ байж, Ñандал ÑиÑÑÑний Ñөлөө нүдÑÑ ÑÑ Ð°Ð¶ Ó©Ð³Ó©Ñ Ó©Ó©Ñ Ñ ÑÐ¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ Ñийм л Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ. ÐадаадÑн Ñ Ó©Ñөнгө оÑÑÑлагÑид ÐÐ-Ñг заÑаг ÑÐ¾Ð»Ð³Ð¾Ð¹Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ð·ÑгÑаагаад ÑвÑÐ¸Ñ Ð´Ð°Ð³. УлÑÑÐ½Ñ Ð°Ð° Ñдийн заÑгийг ÑÑанÑÐµÐ¹Ð½Ñ Ð½Ò¯Ñ ÑÒ¯Ò¯ ÑнагаÑÐ¸Ñ Ð°Ð°Ð´ Ñ ÑÑвнÑг Ñ Ñдал зална. Ðөн Ñ Ð¸ÑÐ¸Ñ Ð½Ò¯Ò¯Ñгүй ÑлÑÑÑд ÑÒ¯Ò¯ дÑÑ, ÐÐ-ÑÐ½Ñ Ð°Ð½. ТÑдний ингÑж гÑÐ½Ð¸Ð³Ñ Ð´ÑÑ Ð°ÑÐ»Ð°Ñ Ð½Ñ Ð°Ñгагүй Ñм. ТÑд Ðонгол ÑлÑÑг баÑÑÑаанд Ñавиад аÑÐ°Ñ Ð¸Ñ Ð·ÑÑл авÑÐ¸Ñ Ñан Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ ÑÒ¯Ò¯ дÑÑ. ÐонголÑн Ñолгой Ñдийн заÑагÑид байÑÑгай олон ÑлÑÑн ÑинжÑÑÑид Ñ Ó©Ð½Ó©Ó©Ð´Ñийн ÑÑÑ Ð±Ð°ÑигÑдÑн Ñл үйлдлийг Ñолгойгоо гаÑилÑал бодоод Ñ Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ð¾Ð³Ò¯Ð¹. ТÑÑ Ð°Ð¹Ð½ үед ÑÑ Ð¾Ñноо баÑÑÑаанд ÑавÑж бонд боÑÐ³Ð¾Ñ ÑÐ¼Ð°Ñ Ñ ÑааÑдлага байгаагүй гÑдгийг Ð·Ð°Ñ Ñн Ñдийн заÑÐ°Ð³Ñ Ñ ÑлÑÑд өгнө. ÐÑÑ Ð±Ð°ÑигÑид боÑгоÑон бондÑн мөнгөнөөÑÓ©Ó© аÑд ÑүмÑнд Ñ Ñдийг илүүÑилÑÑн бÑ. ТÑд илүүÑлÑÑ Ð½Ñ Ð±Ð°Ð¹ÑÑгай Ó©Ó©Ñийн Ñ Ò¯Ð½ÑÑÑÑÑ Ð½ÑÑгаад Ó©Ó©ÑÑдөө идÑж ÑÑгаад дÑÑÑгаÑан Ð½Ñ Ð±Ð¾Ð´Ð¸Ñ Ò¯Ð½Ñн. Ð¥ÑдÑн зÑÑн ÑаÑÐ°Ñ Ð±Ð¸Ñ Ñ ÑдÑн ÑÑÑбÑÐ¼Ð°Ð°Ñ Ð¸Ð´Ñж байгаа ÑÑÑ Ð±Ð°ÑигÑдÑн ÑÑÑÑг дÑÑгаÑÑан Ð½Ñ Ð±ÑÑÑÑддаг болÑон Ñаг Ñм. ÐÐ-ÑÐ½Ñ Ð°Ð½ бондÑн Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ó©Ñ Ò¯Ñ Ð¼Ñл ÑÑÑÑг ÑаÑÑж, Ñ Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ ногоон ÑÑÑ ÑаÑааж, Ñ ÑдÑн зам заÑÑан болÑон. ÐÑд ÑүмÑнд наалдÑан Ñм үнÑндÑÑ Ð» Ñ Ð°ÑÐ°Ð³Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байгаа Ð½Ñ Ñин үнÑн. ÐÑÑÑгÑÑÑÑÑ Ð°Ñд Ñүмний амÑдÑал өдÑÓ©Ó©Ñ Ó©Ð´Ó©ÑÑ Ð´Ð¾ÑойÑож байгаа Ð½Ñ Ñ Ò¯Ð½Ñн. ÐондÑн Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ó©Ñ Ð´ÑÑааÑаа дÑÑгиÑан ÑÑÑ Ð±Ð°ÑигÑид данÑаа ÑлайлгаÑÐ¸Ñ Ð°Ð°Ð´ ÑÓ©Ñийн албан Ñ Ð°Ð°Ð³ÑдÑн Ñ Ð°Ð»Ð°Ð°Ñ ÑÑÑ Ó©Ð½Ð³Ð¸Ð¹Ð¶ байгаа Ð½Ñ Ñ Ò¯Ð½Ñн. ÐÑÑ Ð±Ð°ÑигÑдÑн лÑÐ¹Ð²Ð°Ñ Ð°Ñай Ñагаандаа гаÑÑ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° Ñм Ð±Ð¸Ñ Ò¯Ò¯. ТÑд одоо гÑÐ½Ð¸Ð³Ñ Ð´ÑÑ Ð°Ñлаад Ñ Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð°Ð²Ð°Ñ Ð°Ð° болÑÑон. ÐÑд ÑүмÑн ÑÑдÑнд иÑгÑÑÑндÑÑ Ñ Ð°ÑамÑÑ ÑÑÑгаа. ÐаÑийндаа бол ÐРаÑÑаагүйдÑÑ Ðонгол ÑлÑÑг өнөөдÑийн ийм байдалд Ñ Ò¯ÑгÑÑÐ¸Ñ ÑÑд байгаа Ñм. ТÑдÑнд ÑÐ»Ñ Ð°Ð²Ð°Ð°Ð´ ÑвÑÐ¸Ñ Ð±Ð¾Ð´Ð»Ð¾Ð³Ð¾ алга. Ð£Ð»Ñ Ð±Ð°Ð¹ÑÑгай намаа аваад ÑвÑÐ¸Ñ Ð±Ð¾Ð´Ð»Ð¾Ð³Ð¾Ð³Ò¯Ð¹ Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ ÑÓ©Ñийн жолоод гаÑÑÐ½Ñ Ð³Ð¾ÑÑг монголÑÑÑд амÑаж байна. Ó¨Ó©Ñийн алдааг Ó©ÑÓ©Ó©Ð»Ó©Ó©Ñ Ð±Ð¸Ñгий Ñ Ð°Ð¹, ÐÐ-ÑÐ½Ñ Ð°Ð°Ð½. ÐÑ Ð»ÑÑд нам доÑоÑÑ Ð¸ ÑÑакÑÑÐ½Ñ Ð°Ð° ÑÑÑийг олÑÐ¸Ñ . ÐаÑаа Ð½Ñ ÑлÑаа Ð°Ð²Ñ ÑÐ²Ð°Ñ ÑÑÐ¹Ñ Ð° ÑÑивал ÑÐ¸Ñ Ñнд ÑимÑгÑÑй ÑонÑогдоно.