Монгол Улсын ХЭҮК-ын даргыг улируулан томилохыг дэмжлээ

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.11.17/ хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Улсын Их Хурлын даргын санал болгосноор Жамсрангийн Бямбадоржийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдаанд оролцогчдод танилцуулсан юм.

 

 

Танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Жамсрангийн Бямбадоржийг улируулан томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Энэ өдрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжин, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)