Г.Уянга намынхаа даргаас чөлөөлөгджээ
- 2016-11-22
- Улс төр
- 0

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гуравдугаар их хурлаас УИХ-ын гишүүн асан Г.Уянгад хариуцлага тооцож, намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө МҮАН-аас гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар томилогдож байсан юм.
Тус намын дарга болсныхоо дараа Их хурлаа хийж, “С1” телевизээр шууд дамжуулсныг нь харсан улс төрийн хүрээнд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын ард УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа хэмээн хардлага ч байв. Тухайн үед намын дарга байсан Ц.Баянбилэг нь залилангийн хэргээр баривчлагдан шалгагдаж байсан гэдэг.
Тэрчлэн “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Баатаржав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян нар тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон юм. Ийнхүү УИХ-ын сонгуульд Г.Уянгаар толгойлуулан, амжилт муутай оролцсондоо ч тэр үү эсвэл Ц.Баянбилэг нь намдаа эргэн ирснээс ч болсон уу ямартай ч тэрбээр үлдсэн ганц албан тушаалаа өгөхөд хүрсэн байна.



Сэтгэгдэл (0)