УИХ-ын гишүүдэд зориулсан семинар болов

УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтарсан “Нийтийн сонсгол хэрхэн зохион байгуулах вэ сэдэвт” семинар өнөөдөр Төрийн ордонд болжээ.

УИХ-ын гишүүдэд зориулсан энэ семинарт  УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Занданшатар,  Ж.Батзандан, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг, А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Г.Солтан нар оролцов.

АНУ-ын Конгресст Хууль тогтоох, Хяналтын, Асуудалд суурилсан, Мөрдөн шалгах, Батлах гэсэн таван төрлөөр нийтийн сонсгол зохион байгуулдаг бөгөөд тухайн сэдвээр бүх мэдээллийг цуглуулах зорилготой байдгийг Конгрессийн мэргэжилтнүүд онцолсон.

Нийтийн сонсгол нь,

·         Ирц

·         Нээлтийн үг

·         Гэрчүүдийг танилцуулах

·         Гэрчийн аман мэдүүлэг

·         Гэрчид асуулт тавих

·         Хаалтын үг

·         Сонсголын дараах гэсэн техникийн шинж чанартай удирдамжийг баримтлах ёстой бөгөөд үр дүнтэй зохион байгуулснаар олон нийтийн санал бодлыг тусгасан хариуцлагатай бодлого боловсруулах төдийгүй парламентын гишүүд сонгогчдынхоо бодит хэрэгцээ шаардлагыг мэдэрч, улмаар сонгогчидтойгоо харилцаагаа улам бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах зэрэг боломжийг бий болгодог ач холбогдолтой юм байна.

“Америкт Трампын захиргаа гарч ирснээр Азид, тэр дундаа Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх вэ” гэсэн сэдвийн хүрээн дэх загвар сонсголд гишүүд идэвхтэй оролцож, нийтийн сонсгол үр дүнтэй зохион байгуулах дадлага эзэмшиж, туршлага солилцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)