А. Тлейханыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ
- 2016-11-25
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамж гаргаж УИХ-ын гишүүн асан А. Тлейханыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ. А.Тлейхан нь Эрчим хүчний салбарт 32 жил ажилласан Зөвлөх инженер, Улсын Их Хурлын гишүүнээр 2 удаа сонгогдсон төрийн түшээ, Удирдлагын ухааны доктор, МУ-ын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой, эрчим хүчний шилдэг удирдах ажилтан бөгөөд салбарын томчуудын нэг гэж үзэж болно.
Эрчим хүчний зохицуулах хороо нь улсын хэмжээнд эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүч хэрэглэгч, хангагчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх үүрэг бүхий эрчим хүчний удирдах байгууллага юм.

Сэтгэгдэл (4)
(112.72.11.119)
Ðөв Ñомилгоо болжÑÑ.
(112.72.11.119)
Ðөв Ñомилгоо болжÑÑ.
Zkcnin (59.153.113.118)
ene zunegeer iadgiin
Zochin (59.153.115.47)
Jinkhene nudee olson tomilgoo baina daa