Ц.Мөнх-Оргил: Урд хөршийн зүгээс нүүрсний татварыг нэмсэн талаар тодруулга хүссэн

 

        Далай лам манай улсад айлчилсантай холбогдуулан БНХАУ­ын талаас хэд хэдэн уулзалтаа цуцалснаас гадна нүүрс зэсийн татварыг нэмээд байгаа талаар Гадаад харилцааны сайд Ц.МӨНХОРГИЛООС тодрууллаа.

 

-Манай улсын зүгээс БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт яриа хэлэлцээрийг хойшлуулаад байгаа. Урд хөршөөс зээл авах асуудал худлаа боллоо гэсэн үг үү?

 

-Юуны өмнө бидэнд яг таг тохирсон зүйл байгаагүй. Ярьж тохироод хэлэлцээрээ эхэлье гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Бидний зүгээс Засгийн газар, Гадаад харилцаа, Элчин сайдаараа дамжуулж, Засгийн газрын байр, сууриа БНХАУ-д маш тодорхой тайлбарласан. Нэгдүгээрт, энэ айлчлал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс өөрийнхөө зарчмын байр суурийг баримтлан ажиллаж байна. Монгол Улс бол БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг санал тавьсан. Нөгөө талаар яриа хэлэлцээрүүдийг хойшлуулсан ч дотооддоо ярьж цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, Байнгын хороотой зөвшилцөх, олон асуудал бий. Мөн зөвхөн БНХАУ гэхгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түнштэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Ингэхдээ “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүү “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд төдөн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Жишээлбэл, энэ жил 4.3 их наядын төгрөгийн төсвийн алдагдлыг бид ирэх жил хоёр дахин бууруулах гэж байна. Зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдэг байр сууриа танилцуулаад бодлогын хүрээнд манай улстай хамтарч ажиллаач гэсэн хүсэлтээ илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад оронтой асуудлаа ярьж байна. Энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш /өнөөдөр/ бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд айлчилж, Европын түншүүдтэй уулзана. Энэ мэтчилэн яриа хэлэлцээр үргэлжилж байна. БНХАУ манай хоёрын харилцаа хэзээ дахин сэргэх гэдэг нь зөвхөн Монголын талын асуудал биш. хоёр тал шийднэ.

 

-Урд хөршийн зүгээс нүүрс, зэсийн татварыг нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Татвар биш, хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулна гэсэн. Түүгээр Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн нь найман юань, нэг машинд 10 юань, зэсийн баяжмалд нийт үнийн дүнгийн хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байна. Энэ талаар бидэнд гурав хоногийн өмнө мэдээлэл ирүүлсэн байгаа. Энэ асуудалд бид БНХАУ-ын талаас тодруулга авч байна. Хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач гэдэг саналыг тавьж байгаа.

 

М.ӨНӨРЖАРГАЛ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Zochin (103.57.94.62)

    2016-12-05

    Hyatadyn tal Haana, hediid Mongol Ulsyn talaar yamar arga hemjee avah gej buig medsen, meddeg baih yostoi bish uu. Hariu arga hemjeeg bas bodoj, bolvsruulj surmaar bna. ESYyg sain ajiluul

  • zochin (103.229.123.62)

    2016-12-04

    Ta nariig udaxgui duudna tegexed ireed nugelee naiminchil za munkh orgiloo.

  • Зочин (103.57.92.184)

    2016-12-04

    Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэдэг

  • fg (103.229.123.103)

    2016-12-04

    Huraamjaar halhAvchilah

  • (103.57.92.210)

    2016-12-04

    Өмхий өвөрмонголуудын санаа гэж үнэхээр сармис болсон цаг даа хөөрхий