Энэ онд эмчилгээний 4-353 сая хүртэлх төгрөгийг буцаан олгожээ

 

        Манай улсын эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ дэлхийтэй хөл нийлж, эрхтэн шилжүүлэх, тархи мэдрэл, зүрх судасны нарийн ур чадвар шаардсан мэс заслуудыг нутагшуулан амжилттай хийж байгаа хэдий ч хүн амын дунд цөөн тохиолддог өвчлөлийг эмчлэх нөхцөл бүрдээгүй аж. Тиймээс Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлаас холбогдох журмын дагуу тав хүртэлх хувийг нөхөн олгодог болсон. Энэ онд энэхүү эмчилгээний зардал хүссэн 73 иргэнд 4-353 сая хүртэлх төгрөгийн төлбөрийг буцаан олгосон байна. Үүний ихэнх хувийг хавдар, зүрх судасны өвчний эмчилгээ эзэлжээ. Эмч, мэргэжилтнүүдийн ярьж буйгаар манай улс эмчилгээ, тоног төхөөрөмжөө сайжруулан ажилласнаар үргүйдлийн эмчилгээг эх орондоо хийдэг болсон учир жагсаалтаас хасах боломжтой гэж үзлээ.Мөн хавдрын эмчилгээг энэ жагсаалтаас хасахын тулд үүнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг илүү татан оруулах нь чухал байна гэдгийг онцоллоо.

 

Л.Баяржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ZOCHIN (103.9.90.130)

    2016-12-13

    MONGOLD HEDIINEES PET CT -TEI BOLOH VE OLON HUN GADAGSHAA YAVJ BNA