Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал болов

 

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн IV хуралдаан  өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

 

Энэ удаагийн хуралдаанд  Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны удирдлагууд  оролцов. Хурлаар тус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж,  ирэх онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

 

Ирэх онд  эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төвшинг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежементийн тогтолцоонд суурилсан хариу арга хэмжээг зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр агуулах барих, аюулгүй эмнэлэг бий болгох төсөл боловсруулан хэрэгжүүлэх, гамшигт  тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламжийг барих, онцгой байдлын үед “Монгол гэр” яаралтай тусламжийн нүүдлийн хээрийн эмнэлэг төсөл боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр шийдвэрлэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)