“Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна

 

        Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс  “Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сарын аяны хүрээнд 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр  улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг 19 хороогоор дамжуулан  иргэдэд хүргэх юм. Иргэдээс  сэтгэл ханамжийн судалгаа авч дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллах бөгөөд “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр  цайны цагаар  үйлчилнэ. Мөн дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасгаас ” Гараас гарт” шуурхай үйлчилгээг үзүүлж, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчилгээ болж үнэлэгдвэл тогтмол хэрэгжүүлэх  юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)