Элэгний С, В вирус тоолох шинжилгээг үнэгүй хийж байна
- 2017-01-31
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С, В вирус тоолох шинжилгээг үнэгүй хийж байна.
Тус шинжилгээг ХӨСҮТ болон Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгүүдэд үнэгүй авч байгаа бөгөөд шинжилгээнд хамрагдах иргэд харьяа дүүрэг, орон нутгийн эмнэлэгтээ С, В вирустэй эсэхээ тодорхойлуулсан байх шаардлагатай аж. Харьяа эмнэлгийн маягт, эрүүл мэндийн дэвтэртэйгээ ирж шинжилгээнд хамрагдах цаг аван үйлчлүүлэх аж.
Дээрх шинжилгээг урьдчилан цаг авсан иргэд даваа, пүрэв гарагийн 08:30-10:00 цагийн хооронд өгөх боломжтой.
Сайн дураар шинжилгээнд хамрагдахыг хүссэн иргэд ХӨСҮТ-д вирус тогтоох шинжилгээг 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээг 165 мянган төгрөг төлөн өгөх боломжтой юм.
Д.Анар

Сэтгэгдэл (1)
zochin (66.181.186.153)
Unegui gechiheed yun 165000 we.Dolioo.Iim munguur hen shinjluuleh ym be.Dandaa mungu.