Алслагдсан гэр хорооллын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдан хүрэх боломж бүрдлээ
- 2017-02-02
- Улаанбаатар
- 0

Сүхбаатар дүүргийн гурван Өрхийн эрүүл мэндийн төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” ӨЭМТ-д өнөөдөр эдгээр автомашиныг дүүргийн удирдлагууд хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл (0)