Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна

  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон Цахим эрүүл мэнд төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явц болоод цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солицсон юм.

            Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай салбарт цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна.

Тиймээс бид уг төслийг үр дүнтэй явуулж, оновчтой ажлуудыг хийх, түүнийгээ тогтмол үргэлжлүүлэх саналтай байна гэв.

            Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон энэ удаагийн уулзалт эхнийх бөгөөд цаашид ажлын явцыг түргэсгэх зорилгоор удаа дараа уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)