Өргөст хэмх гоо сайханд чухал нөлөөтэй

     Өргөст хэмхний нимгэн хэрчмийг ядарсан, үрэвссэн нүдний зовхин дээр тавьбал амархан сэргэж эдгээх тустай.

Өргөст хэмх нь хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтийг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм.
Өргөст хэмхний  95-96%-ийг ус эзэлнэ.

Өргөст хэмх нь  дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг.
•    95-96 хувь нь ус
•    Витамин В3 элбэг
•    Гамма липолений хүчил
•    Фитостерол
•    Витамин С 5-10 мг
•    В1
•    Кали  элбэг
•    Витамин А, С, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмхэнд фитостерол ба терпен байгааг судлаачид тогтоосон  нь хавдраас сэргийлэх сайн талтай.

Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбарт өргөнөөр ашиглаж байна. Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн  хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай гэнэ.

www.emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)