Ахмадын эмнэлгийн сантехникийг шинэчилнэ

 

        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ бүтэн сайн өдөр СХДНЭ-ийн харьяа Нийслэлийн ахмадын эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Эмнэлгийн барилга олон жил болсон, сантехникийн шугам хоолой хуучирсан, халуун усгүй гэдгийг эмч, үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан, халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр болжээ.

 

Тус амбулатори нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн оношилгоог хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)