Канадын Лаурел сантай хамтрахаар болжээ

 

        Канадын Лаурел сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр Канад улсын Нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс-ыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, бид гадаадын байгууллагуудын сайн санааны үүднээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа таатай байх болно. Цаашид телемедицинийг ашиглан нүдний торлог шилэнцрийн эмчилгээ, үйлчилгээ явуулах, эмч, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг зохион байгуулах тал дээр Канад улстай хамтран ажиллах саналтай байна гэв.

 

 

Ноён Хью М.Парсонс манай улсад 4 дэх удаагаа айлчилж, УНТЭ, ХСҮТ болон Говь Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч нартай нь хамтран нүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ, хагалгаануудыг хийсээр ирсэн. Энэ удаа Канад эмч нарын баг УНТЭ-т 7 хоногийн хугацаатай ажиллан болор шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)