Сүүн шүдэнд шинжилгээ хийнэ
- 2017-04-27
- Эрүүл мэнд
- 0

АШУҮИС-аас "аутизм" гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ.
Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.
Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байна.
Тухайлбал,
• Хүүхдийн нэг шүдтэй ирэх
• Ээж нь огт тамхи татдаггүй байх
• Судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авна.
С.Наран

Сэтгэгдэл (0)