159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгохоор болжээ

 

        Засгийн Газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд  хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгохоор болсон.

 

Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх болон Хатгал тосгоны эмнэлгүүдэд бүрэн тоноглосон УАЗ фургон маркын автомашиныг гардуулан өглөө.  

 

Арга хэмжээ Эрүүл мэндийн яамны гадаа талбайд /2017.05.05/ болсон бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар, болон Ж.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

 

Дашрамд дурдахад, Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нийт 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)