Д.Энхтуяа: Хүн бүр тусдаа аягатай болохгүй бол хеликобактерийн халдвар хэзээ ч буурахгүй
- 2017-05-12
- Эрүүл мэнд
- 0

Сүүлийн жилүүдэд манай улсад хорт хавдрын өвчлөл болон хавдрын улмаас нас барагсдын тоо эрс нэмэгдсэн. Ходоодны хорт хавдраар гэхэд жилд 500-600 хүнийг шинээр оношилдог аж. Мөн 50 орчим хүн жилийн дотор энэ төрлийн хавдраар нас бардаг байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн 90 хувь нь хеликобактерийн халдвараас шалтгаалдгийг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Тиймээс “Хаппи вертитас” оношилгооны төв “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяныг зохион байгуулж байгаагаа танилцууллаа. Тэд аяны хүрээнд хеликобактерийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийх аж. Түүнчлэн хүн бүр тусдаа аягатай байж зөвхөн өөрийнхийгөө хэрэглэж хэвшихийг уриалсан юм. Аяны хүрээнд хийх шинжилгээний талаар тус төвийн лабораторийн эрхлэгч Д.Энхтуяагаас тодрууллаа.
-Танай төв яагаад ходоодны хорт хавдрын эсрэг аянг зохион байгуулах болов?
-Монгол Улсад элэгний хавдрын дараа хоёрдугаарт, ходоодны хорт хавдрын өвчлөл ордог. Ходоодны хорт хавдрын 90 хувь нь хеликобактерээс шалтгаалж байна. Энэ бактер ходоодыг шархлуулж тэр нь хүндэрсээр хорт хавдар болох нь элбэг. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулж төгс эмчилгээ хийлгээсэй гэдэг зорилгоор аян зохион байгуулж байгаа.
-Хеликобактер тодорхой хэмжээнд байх ёстой. Тэр хэмжээнээс ихэсвэл аюултай гэсэн ойлголт байдаг. Энэ зөв үү?
-Байх ёстой хэмжээ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол ташаа. Хэвийн хэмжээ 30 гэдэг нь лаборатори тогтоосон оношилгооны хэвийн хэмжээ болохоос ходоодонд байх хеликобактерийн хэмжээ гэсэн үг биш.
-Бас хүүхдэд хеликобактерийн эмчилгээ хийж болдоггүй гэж сонссон юм байна.
-Бас буруу ойлголт. Монголчуудын 70-80 хувь нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа бий. Бага насны хүүхэд ч халдварлана. Хүүхдэд эмчилгээ хийхгүй гэсэн ойлголт мэдээж байхгүй. Стандарт эмчилгээ нь хоёр төрлийн антиобиотек уудаг. Харин уух антибиотекийн тун, хэмжээ өөр байх ёстой.
-Монголчуудын 70-80 хувь нь халдвартай гэлээ. Яагаад ингэж их тархаад байна вэ?
-Хеликобактер шүлсээр дамждаг учраас аяга, тавгаар дамжин халдварладаг. Иргэд нийтийн хоолны газраар их үйлчлүүлэх болсон. Тиймээс халдвар газар авсан.
-Амьдралын хэвшил, онцлогоос шалтгаалаад нийтийн хоолны газраас татгалзах боломж хүн бүрт байхгүй. Гэхдээ хувь хүн өөрийгөө хамгаалах арга байна биз дээ?
-Нийтийн хоолны газрууд заавал аяга, тавгаа ариутгаж хэвшмээр байгаа юм. Ариутгах боломжгүй бол нэг удаагийн аяга, халбага хэрэглэх шаардлагатай. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, шаардах ёстой. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө тухайн газар аяга тавгаа ариутгаж байна уу гэдгийг асууж, хянах эрхтэй. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө энэ мэт зүйлийг хэвшил болгож сурмаар байгаа юм. Гэр бүлийн нэг гишүүн хеликобактертэй болчиход бүгд халдварлана. Тиймээс энэ аяны хүрээнд “Хүн бүр тусдаа аягатай болъё” гэдэг уриалга дэвшүүлж байгаа. Монголчууд дээр үед аягаа өвөртлөөд явдаг байсан. Тиймдээ халдвар маш бага байж. Эдгээрийг хэвшүүлэхгүй л бол хеликобактерийн халдвар хэзээ ч буурахгүй.
-Танайх шинжилгээнийхээ үнийг хэзээг хүртэл хямдруулах вэ?
-Хеликобактерийг цусаар болон өтгөн шинжлэх, үлээлгэх гэсэн гурван аргаар оношилдог. Манайх цусанд үзэх шинжилгээг 1000 төгрөг болгон хямдруулсан. Тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
-Шинжилгээний хариу хэр удаж гарах вэ. Шинжилгээ өгөхдөө ямар бэлтгэлтэй очих вэ?
-Үлээлгэх бол өглөө өлөн байх ёстой. Цусаар оношлуулахад заавал өлөн байх шаардлага тавихгүй. Шинжилгээний хариу үлээлгэхэд 30 минут, цусанд үзэхэд хоёр цаг болно.
-Танайх хаана байрладаг вэ. Утасны дугаараа үлдээвэл иргэдэд хэрэгтэй болов уу?
-Зүүн 4 замын, Зүүн хүрээ хотхонд байрладаг. 70170303 дугаараар холбоо барих боломжтой. Манайх зөвхөн шинжилгээ хийгээд зогсохгүй ходоод дурандана. Хеликобактерийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгнө.
М.Мөрөн

Сэтгэгдэл (2)
(103.212.116.243)
end ochson.zuvhun bakteri baigaa uguig tsusnii shinjilgeegeer avch bn lee.tiim uchraa hevleleer ogt helehgui yuma.uleedeg ni 60.000 gej bn lee..gehdee talarhal ilerhiilye
Ñ Ð°Ð»Ð´Ð²Ð°Ñ (139.5.218.214)
нийÑийн Ñ Ð¾Ð¾Ð»Ð½Ñ Ð³Ð°Ð·ÑÑÑд Ñ Ð°Ð¼Ð³Ð¸Ð¹Ð½ аÑÑлÑай Ñ Ð°Ð»Ð´Ð²Ð°Ñ ÑаÑаагÑид