40-65 насныханд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

 

        Төрөөс 2020 он хүртэл хэрэгжих “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40-65 насныханд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэж дууссан бөгөөд Булган, Дорнод, Архангай, Дархан зэрэг аймгуудад шинжилгээ, оношлогоог эхлүүлсэн байна.

 

Иргэд эхний ээлжинд Өрх, сумын эрүүл мэндийн төвдөө В, С вирус илрүүлэх шинжилгээ өгөх бөгөөд хэрэв вирусийн халдвар илэрсэн бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирус тоолох шинжилгээнд хамрагдах аж.

 

Уг шинжилгээгээр В, С вирус тээгч, элэгний архаг өвчтэй, хатууралтай нь тогтоогдсон тохиолдолд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт орохын зэрэгцээ эмэн эмчилгээ хийх шаардлагатай иргэд нэр бүхий таван эмийг курс тус бүрт нь 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эмчийн бичгээр авах боломжтой юм байна. 

 

Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.9.90.50)

    2017-06-08

    Хаана очиж бүртгүүлэх юм бэ? би бас мэдээгүй л сууж байна. Бүртгүүлээд, үзүүлчих юм сан.

  • зочин (202.131.243.190)

    2017-06-07

    эрдэнэтийн бүсийн оношлогооны төв МЕДИПАСыг эбэ ерөнхийлөгч авч байгаа гэх юм таминь үнэн үү.

  • зочин (202.131.243.190)

    2017-06-07

    боловсрол эрүүл мэнд хоёроор бизнес хийдэг тэнэг төртэй байх гэж чааваас гуравхан сая хүнээ үнэгүй эрүүлжүүлж боловсрол олгож чадахгүй юм.

  • (124.158.109.140)

    2017-06-07

    би 65 насиай намайг бүртгээгүй байхад яагаад бүртгэл дуусчихваа, худлаа шоудаад байхын, битгий ингэж худлаа ...... байлдаа