40-65 насныхан В,С вирусын шинжилгээ энэ сарын 15-наас эхэлнэ
- 2017-06-12
- Эрүүл мэнд
- 0

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныхан В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. Энэхүү шинжилгээг энэ сарын 15-наас буюу энэ пүрэв гарагаас авч эхлэх юм байна.
Тухайн заагдсан насны иргэд буюу 40-65 насныхан илрүүлэг шинжилгээний хугацаа эхэлмэгц, харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт хандаж В,С вирусээ шинжлүүлэх юм. Хэрвээ вирус илэрсэн бол дараах дарааллаар шат дамжлагтайгаар шинжилгээ эмчилгээндээ хамрагдана.
Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна. Элэгний В, С вирүс тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэд байвал элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулна.
Эрт илрүүлэг үзлэгт орж буй зорилтот бүлгийн хүнд элэгний ЭХО, хавдрын маркер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ. Уг элэгний хорт хавдар илрүүлэх багц шинжилгээг аймаг, дүүргийн түвшинд хийхээр төлөвлөөд байгаа.
Үс тоолох шинжилгээгээр вирүсийн архаг тээгч эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулна. Элэгний архаг өвчтэй болон элэгний вирүс тээгч хүмүүсийг эмчийн хяналтанд бүрэн хамруулж шаардлагатай оношилгоо, эмчилгээг зааврын дагуу хийх юм.
Элэгний хорт хавдар илэрсэн хүмүүсийг Хавдар Судлалын Төв хорт хавдрын эмчилгээг удирдамжийн дагуу хийх зорилготой юм.Элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцах юм.
Б.Батаа

Сэтгэгдэл (1)
иÑгÑн (202.9.42.129)
ÐÑгÑдÑÑ Ð½Ð°ÑÐ°Ð°Ñ Ð½Ñ Ñлгаж бÑйг Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ Ñм. 40-65 наÑнааÑбÑÑад Ñ Ð°Ð¼ÑÐ°Ð³Ð´Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¼Ð¶Ð³Ò¯Ð¹ байгаагийн ÑÑÑÑг Ñайлж, иÑгÑÐ½Ð¸Ð¹Ñ ÑÑ ÑÑÑ Ð¸Ð¹Ð³ Ñ Ð°ÑÑÑлж адлÑÑлж байгаа Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯ÑÑ Ð°Ð»Ð±Ð°Ð½ ÑÑÐ½Ñ Ñ Ð°ÑÐ¸Ñ Ó©Ð³Ó©Ñ Ñ ÑÑÑгÑÑй. Ðйм ойлгомжгүй, алаг Ñоог үзÑÑн Ð½Ó©Ñ Ð´Ð¸Ð¹Ð³ ÑайдÑн ÑÑнÑийгÑÑÑ Ð¼ÑлÑалж Ð±Ð¾Ð»Ð¼Ð¾Ð¾Ñ Ð» Ñм. Ð¥ÑÑÑв ÑÓ©Ñ Ð¸ÑгÑдÑÑ Ò¯Ð½Ð´ÑÑн Ñ ÑÑÐ»Ð¸Ð°Ñ Ð¾Ð»Ð³Ð¾Ñон ÑÑÑ Ð¸Ð¹Ð³ Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ð³Ð°Ð°Ð»Ð´Ð°Ð³ бол.