Гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор болжээ

 

 

 

Олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг энэ сарын  05-ны өдөр цацагдсан.

 

Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүллээ.

 

Бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авч, иргэн Э-г шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлэн холбогдох ажиллагааг хуулийн дагуу хийж ажиллаж байна гэлээ.

 

                                                                                                                                                      Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.112.146)

    2017-06-13

    зөв зөв ээж охин гэлүү хоёуланг нь хорь