Түргэн тусламжийн эмч нар санал солилцжээ
- 2017-07-03
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар "Яаралтай тусламжийн хариу үзүүлэх тогтолцоо-2017" сургалтыг зохион байгуулав.
Тайвань улсын Тай-Пей хотын яаралтай тусламжийн эмч нар мэргэжил арга зүйн сургалт, семинарыг хийсэн ба Дундговь, Өмнөговь аймгийн 70 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон байна.

Уг сургалт яаралтай түргэн тусламжийг үзүүлэхэд нэн шаардлагатай онол, практик хосолсон мэдлэгийг олгосноороо онцлог төдийгүй гадаадын туршлагатай, мэргэшсэн эмч нар семинарыг зохион байгуулснаараа онцлогтойг зохион байгуулагчид онцлов.
Харин сургалтад оролцож буй эмч нар “Эмч мэргэжилтнүүдийн цалин хөлс муу байгаа нь нэг талаараа ажил үүргээ чанартай гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлдөг. Яаралтай түргэн тусламжийн эмч нар мэс заслын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн эмч нараас 1,5 дахин бага цалин авдаг.

Гэтэл зарим улсад яаралтай түргэн тусламжийн эмч нар бусад эмч нараасаа 2-3 дахин өндөр цалинтай байдаг. Иймээс ажиллах нөхцөл боломж, эмч ажилчдын мэдлэг чадварыг сайжруулснаар хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй” гэлээ.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)