Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана
- 2017-07-22
- Нийгэм
- 0
Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдаа ирэх сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газарт болох бөгөөд оролцогчдыг тухайн өдрийн 08:30 цагаас бүртгэж, 09:30 цагт дуудлага худалдаа эхлэх аж.
Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудыг ирэх сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.
Сэтгэгдэл (1)
Ð³Ð°Ð°Ð»Ñ (66.181.183.188)
гÑж Ñ ÑлÑÑд Ð³Ð°Ð°Ð»Ñ Ñг Ð½Ñ ÑÓ©Ñийн байгÑÑллага байж наймаа панз Ò¯ÑÑÑгÑÑд он Ñ ÑÑÑин маÑин заÑж бодлогÑн алдаа гаÑÐ³Ð°Ñ Ñм даа