Унтлаганы автобустай аяллын бүртгэл эхэллээ

“Хөтөч Даваанаа” компани Монголд хоёрхон байдаг унтлаганы автобусаар ОХУ-ын Байгаль нуурт аялуулж байна. Унтлаганы автобусаар ОХУ-ын Байгаль нуур руу 8 сарын 10 –нд аялуулах аяллын бүртгэл явагдаж байна.

 

Автобус нь унтаж явах ортой учраас аяллын замд тухтай аялах боломжоор бүрэн хангасан.  Байгаль нуурын эрэгт тохилог, дээд зэрэглэлийн жуулчны баазад байрлах учраас байгалийн сайханд хоёр өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай.

 Байгаль нуурт аялах аялал нь авто замаар 1600 гаруй километр замыг туулдаг юм.

Улан-үд хоттой танилцах аяллаар хотын төв талбайгаар зочилж, дурсгалын зураг авахуулна. Хотын хамгийн өндөрлөг газраас Үд гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг харж цагийг зугаатай дурсамжтай өнгөрүүлэх болно. Мөн хүн төрөлхтний гайхамшиг болсон Итгэлт хамбад бараалхаж, Иволгин дацанд эргэл мөргөлийг хийнэ.

 

Орос бараа бүтээгдэхүүнтэй дэлгүүр, захаар орж худалдаа хийж орос чанарыг мэдрэх болно. Монголдоо авто замын дагуу байгалийн сайхан бүрдсэн Сэлэнгийн Сайхны хөтөл дээрээс Орхон гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг харж, Ээж модонд хүслээ шивнэнэ.

 

Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88084560 дугаарын утсаар авах боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (59.153.112.88)

    2017-08-07

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

  • зочин (139.5.218.243)

    2017-08-07

    УлаанҮд орсоноос Хамрын хийд орсон нь дээр шүү

  • (150.129.141.221)

    2017-08-03

    untlagiin ongots