​Шарилж, зэрлэг ургамал устгахад иргэд оролцож байна

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон иргэдийн бүлгүүд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэлээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод өдөр болгон зохион байгуулж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.133.161)

    2017-08-04

    Yamar ch tohijilt baihgui tsarai muutai baina.