“Бяцхан будда” хөшөөг С.Болдбат урлажээ
- 2017-08-25
- Нийгэм
- 0

Балжиннямтай билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Бяцхан Будда”-гийн гэрэлт хөшөөний нээлт боллоо. Гэрэлт хөшөөг бүтээх ажлыг “Сод Монгол групп”-ийнхэн ивээн тэтгэж, уран барималч С.Болдбат урлажээ. Ийн сүсэгтэн олныг Гандантэгчэнлин хийдийн төв хаалгаар ороход бяцхан Будда угтан авахаар болж байна. Гэрэлт хөшөөний талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц “Энэ сайхан хөшөөний нээлтэд ирсэн хүн бүхэн дүрийг нь хараад дотроо тунгаан суугаа биз ээ. Буддагийн эхээс мэндэлсэн энэхүү дүр нь монгол хүүхдийн дүр төрх мэт мэдрэгдэж би хязгааргүй их баярлаж сууна. Хүмүүний сайн сайхны төлөө сэтгэлээ чилээн, их буянтай ажил эхлүүлсэн “Сод Монгол групп” ХХК-ийн хамт олон, уран барималч нарт талархал илэрхийлье. Түмэн олон амар амгалан байж, төр улс маань мандан бадарч, буян бүхэн жаргал авчрах болтугай гэж ерөөе” гэв.
Е.ЖАНАР

Сэтгэгдэл (0)