Айлуудын халаалтыг өнөөдөр өгнө
- 2017-09-15
- Нийгэм
- 0

Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгнө. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлнэ. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болжээ.
Дулаан хангамжийн хувьд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох юм байна. Ингэснээр 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах аж.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)