“Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн сургалтын бүртгэл эхэллээ

 

Монголын сургалтын ууган байгууллагын нэг “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн суралцагчдын бүртгэл эхэлжээ. Тус төвд өнгөрсөн жил 1000 гаруй хүүхэд суралцсан байна. Энэ жилийн хувьд уг тоог 30 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа хэмээн тус төвийн сургалтын менежер Б.Чулуунцэцэг онцлов. Мөн тэрбээр “Бид сургалтаа үнэ төлбөргүй явуулдаг гэдгийг хүмүүс мэддэггүй юм шиг байдаг. Манай сургалтад бүртгүүлэхдээ 25 мянган төгрөг төлдөг. Тэгээд жилийн турш үнэ төлбөргүй суралцана гэсэн үг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд манай төвд их хандаж байгаад баяртай байдаг. Манай төвд 7-18 насны хүүхдүүд суралцдаг. Өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл суралцахыг хүсвэл манайд хүрэлцэн ирээрэй” хэмээв. “Хүүхдийн урлан бүтээх төв”-д бүртгүүлэхийн тулд та хүүхдийнхээ нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээг нь авч ирэхэд болох ажээ. Тус төв нь уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, хүүхэлдэй бэлэг дурсгал, хувцас дизайн зэрэг 15 чиглэлээр сургалт явуулж байна. Бүртгэл энэ сарын 15-нд дуусна.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)