Н.Туулайхүү удирдаачид туслах хандивын аянд нэгдэхийг уриаллаа
- 2017-09-08
- Нийгэм
- 0
“Манай хүүхдүүд бүгд урлагийн мэргэжил эзэмшин одоо ид ажиллаж байна. Тиймээс гэр бүлээрээ томоохон тоглолт хийе гэж төлөвлөсөн зүйл бий. “Санаж явбал бүтнэ” гэдэг учраас удахгүй биеллээ олох байх” хэмээн оргилуун сэтгэлээр манай сонинд саяхан ярилцлага өгсөн Н.Туулайхүү удирдаач маань өвджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, ДБЭТ- ын удирдаач тэрбээр ходоодны хорт хавдар өвчний оноштойгоор БНСУ-д яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болоод байгаа аж. Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд 37 жилийн хөдөлмөрөө зориулж, төрийн олон концерт, дуурь, балет, хөгжмийн бүтээлийг удирдан тоглуулж яваа түүний БНСУ-д хийлгэх мэс засал болон эмчилгээний зардалд 150 сая төгрөгийн төлбөр шаардлагатай байгаа аж. Тиймээс уншигч та бүхэн ХААН банкны 5111071049 тоот дансанд хандив өргөж, хайртай уран бүтээлчийнхээ амь насыг аврах аянд нэгдэхийг хамт олон болон гэр бүлийнхэн нь уриалж байна.
Б.Дарь

Сэтгэгдэл (0)