Оюутан цагдаа ойр орчимдоо хяналт тавина

 

Монголын үндэсний их сургуулийн хамт олон “Оюутан цагдаа-2017” үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Нээлтэд нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага, Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, Монголын оюутны холбооны төлөөлөл оролцов. Тус сургуулийн “Оюутан цагдаа” анхны жишиг эргүүл 2012 онд дүүргийнхээ Цагдаагийн хэлтэстэй хамтран эхэлж байжээ. Өнөөдөр “Оюутан цагдаа” эргүүл найман салбар сургуулийн 20 гаруй оюутнаар эгнээгээ өргөжүүлээд байгаа бөгөөд сургуулийн зүгээс эдгээр оюутныг эргүүлийн хантааз, станцаар хангасан байна. Харин “Оюутан цагдаа” эргүүлийн оюутнууд цалин урамшуулалгүй, сайн дураараа ажиллана. Дашрамд хэлэхэд, “Оюутан цагдаа” эргүүл ажиллаж эхэлсэн таван жилийн хугацаанд Монголын үндэсний их сургуулийн ойр орчим гэмт хэрэг, зөрчил 70 хувиар буурчээ. Цаашид их, дээд сургууль болгоныг дэргэдээ “Оюутан цагдаа”-тай болохыг тус сургуулийн удирдлага энэ үеэр уриалж байсан юм.

 

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • санаачлагч (202.179.8.6)

    2017-09-11

    Энэ маш зөв санаа юм шүү дэмжээрэй