Бага насны хүүхдүүд машины цонх хагалан хулгай хийжээ

 

Өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхдүүд бусдын автомашины цонх хагалж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд “15-р байрны гадна сэжиг бүхий хүүхдүүд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад тус дүүргийн зургадугаар хороонд суух 28 настай эмэгтэй Б-ийн “Toyota Рrius-30”, мөн 51 настай эрэгтэй Х-ийн “Toyota Prius-20” автомашинуудын цонхыг хагалж, эд зүйлийг нь авсан байжээ.

 

Энэ хэргийг Баянгол дүүргийн 16-р хороонд суух 14 настай эрэгтэй Э, тус дүүргийн нэгдүгээр хороонд суух, 13 настай, эрэгтэй П, Баянгол дүүргийн 17-р хороонд суух, 11 настай, эрэгтэй М нар бүлэглэн хагалж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)