Ирэх сарын 17-ны хүртэл албаныхан 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ

             

 Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Засаг дарга "Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дүгээр захирамж гаргасан билээ. Уг захирамж наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид 24 цагт гурван ээлжээр Шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, Дүүргүүдийн худалдааны төвүүд, Баянгол дүүргийн "Тоса” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн долоон буудал орчимд, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон, Чингэлтэй дүүргийн Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл гарч ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)