Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг болно

 

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг энэ сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

 

Өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

 

Өдөрлөгийн үеэр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)