“Үндсэн хуулийн өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” хэлэлцүүлэг болно

 

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна эрдэмтэн судлаачид оролцох юм байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын тамгын газрын ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага сэдвээр тус тус илтгэл тавина.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)