Энхийг сахиулагчдад Төрийн дээд одон медаль гардууллаа

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд өнөөдөр хүлээн авч Төрийн дээд одон медаль гардууллаа. 

 

Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлага болон албаны хүмүүс, хүндэт зочид, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)