Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв

       

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлын уулзалт хийлээ. Талууд хоёр улсын хоорондын харилцаа болон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Зам, тээврийн хөгжлийн Сайд Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж ярилцав. Талууд энэ асуудал дээр хичээл зүтгэл гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)