Г.Занабазарын музейд загварын шоу болно
- 2017-09-19
- Нийгэм
- 0

Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 382 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Монгол костюмс”, “Sound of Mongolia” ХХК хамтран “Тара” загварын шоуг энэ сарын 25-нд зохион байгуулахаар болжээ. Дизайнер Б.Энхбаатар өндөр гэгээн Г.Занабазарын Цагаан дарь эх, Ногоон дарь эх бүтээлээс сэдэвлэсэн өвөрмөц, орчин цагийн өнгө аястай загваруудаа тус музейн орчинтой хослуулан үзэгчдийг уран бүтээлийн ертөнцөөр аялуулах аж. Эмэгтэй хүний гоо сайхан, хүнлэг ариун сэтгэлийг урлагаар дамжуулан үзэгчдэд мэдрүүлэх зорилготой тус загварын шоунд дотоодын шилдэг загвар өмсөгчид болон соёл урлаг салбарын төлөөлөл оролцох юм. “Монгол костюмс” ХХК-ийн хамт олон тус шоуны орлогын 30 хувийг музейн хадгалалт хамгаалалтад хандивлах аж.

Сэтгэгдэл (0)