Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын энэ оны 85, 86 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн бүртгэл эхэлнэ. 

 Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минут цаг хүртэл авах юм байна.

 Мөн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 70008022 утсаар лавлах боломжтой аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)