Цахим картаар зорчоогүй иргэдийг торгоно

 

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн цахим карт ашиглалтыг өчигдрөөс шалгаж эхэлжээ.

 

Шалгалтын эхний өдрийн байдлаар мөнгө төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57, хүүхдийн цахим картгүй 8, цахим картыг зориулалтын бусаар ашигласан 1 зөрчил илрүүлсэн байна. 


Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно. Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)