С.Даваасүрэн AFI-ийн захирлуудын зөвлөлд сонгогдлоо

 

СЗХ-ны дарга С.Даваасүрэн дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгогдлоо. Тус нийгэмлэгээс жил тутам зохион байгуулдаг Дэлхийн бодлогын чуулган энэ сарын 12-15-нд Египетэд хуралдаж, энэ оны үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн тодорхойлсон энэ үеэр нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулжээ. Захирлуудын зөвлөлд сонгохдоо нэр дэвшигчдийн мэдлэг, чадвар, туршлага, бүс нутагтаа нөлөөлөх нөлөөлөл зэрэг олон чухал шалгуурыг харгалздаг байна. Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй аж. Сонирхуулахад Санхүүгийн зохицуулах хороо тус нийгэмлэгт 2010 онд элсч, өнгөрсөн онд Фижи улсад болсон Дэлхийн бодлогын чуулганаар С.Даваасүрэн Хорооны төлөөллийг нийгэмлэгийн бүх ажлын хэсэгт буюу нийт зургаан ажлын хэсэгт оруулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)