НИТХ-ын дарга ирэх баасан гаригт сонгогдоно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын XI хуралдаан есдүгээр сарын 22-нд болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний орыг залгахаар НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлж, нууц санал хураасан юм. Санал хураалтад оролцсон 34 төлөөлөгчийн  17 нь С.Амарсайханыг, 17 нь Д.Баярсайханыг дэмжиж, санал  тэнцсэн.

Тиймээс НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага аваад байгаа. Завсарлагын хугацаа энэ сарын 29-нд буюу энэ долоо хоногийн баасан гаригт дуусч, НИТХ-ын дарга сонгогдох юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)