Дуут дохио ашиглах тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин буурчээ
- 2017-10-04
- Нийгэм
- 0

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ журмын хүрээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзсэнээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад дуут дохио ашиглах тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ.
Г.Ням

Сэтгэгдэл (0)