“Шинэ хөдөө” төслийг дэмжиж ажиллана
- 2017-10-05
- Нийгэм
- 1

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулах газрын дарга Д.Эрдэнэбаяр, Судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд нар “Шинэ хөдөө” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг ажил, орлоготой болгох, эдийн засгийг эрчимжүүлэх, орон нутагт томоохон шинэчлэл хийх зорилготой “Шинэ хөдөө” төслийг Ерөнхий сайдын дэргэд нэгж байгуулан Үндэсний хөгжлийн газрын харьяанд үндэсний бодлого хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцлов. Үндэсний хөгжлийн газрын удирдлага Монгол Улсын хөгжлийн гол гарцыг судалгааны төвшинд тодорхойлохдоо үндэсний томоохон аж үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түшиглэсэн жижиг дунд, өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байж хөгжинө. Ийм үед “Шинэ хөдөө” төсөл бидний хийсэн судалгаа, хэтийн төлөвтэй нийцэж байгаа тул дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд импортын хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, татвараас чөлөөлдөг, хууль бусаар оруулж ирдэг бараанд тавих хяналтыг чангаруулж Татварын тухай хуулиа сайжруулах ёстойг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэг, хууль хяналтынхан цэрэг, дотоодын байгууллагуудыг стандартын дагуу, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг журам гаргах зэргээр бодлогын төвшинд хэдэн асуудал шийдэхэд үндэсний үйлдвэр сэргэнэ гэдгийг дуулгалаа.

Сэтгэгдэл (1)
(122.201.31.254)
Төмөр замын хэрэгт оролцсон хүн! хамтран зүтгэсэн нөхдийнхөө араас хутга зоосон эрэнцэрдээ! Өөрөө биш намаас нь тагнуулаар тавьж хор хутгачхаад гөрдөг энэ эр хөдөө яриад явж байна!