Савласан цэвэр ус нянгийн бохирдол ихтэй байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар цэвэр ус үйлдвэрлэгчдийн 44.3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаагаа явуулж буйг тогтоосон байна. Ариутгалын системийн хувьд нийт үйлдвэрийн 68.5 хувь нь автомат ажиллагаатай машин ашигладаг, 31.4 хувь нь бор давс, сод зэрэг бодисоор цэвэрлэж савыг дахин хэрэглэдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29 сорьцоос дээж авч шинжилгээ хийснээс 43 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ. Нийслэлийн хэмжээнд одоогоор цэвэр усны 90 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрээс 55.7 хувь нь баталсан зураг төслийн дагуу барьсан барилгад, төвлөрсөн усан хангамжийн системд холбосон нөхцөлд ажилладаг ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (202.9.42.90)

    2017-10-10

    Нэр усыг нь зарлавал иргэд худалдан авалт хиихгүй болно биздээ иим шалгалт гэж юу байхав мэдвэл авмааргүй байна ш дээ

  • irgen (62.167.114.16)

    2017-10-08

    shalgaad orhij bolohgui bizdee, hariuzlaga !!! bas olon niited medeelj bai !!!

  • зочин (202.9.41.240)

    2017-10-08

    цэвэр усны шалгалтын дүнгээ нэртэй нь гаргавал хүмүүст хэрэгтэй дээ

    Иргэн (202.9.41.240)

    2017-10-08

    Нэр усыг нь зарлавал иргэд худалдан авалт хиихгүй болно биздээ иим шалгалт гэж юу байхав мэдвэл авмааргүй байна ш дээ