“Expo Mongolia 2017 ” олон улсын үзэсгэлэн болно
- 2017-10-08
- Нийгэм
- 0

Бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулдаг, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулдгаараа танигдсан “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн хурал 2017 оны 10-р сарын 9-ний өдөр 11.00 цагаас Сүхбаатарын талбайн баруун талд орших Бодь Цамхагийн 302 тоотод болно. Хэвлэлийн хуралд “Expo Mongolia 21” компанийн Ерөнхий захирал Инго Клойвер, Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Герхард Вакенхүт, Expo Mongolia үзэсгэлэнг дэмжигч VDMA буюу Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны дэд захирал Клаус Штойкмен, JV Consult ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа нар оролцоно. “EXPO MONGOLIA 2017” олон улсын үзэсгэлэнд ХБНГУ, БНХАУ, Итали, Беларусь, Солонгос, Монголын аж ахуйн нэгжүүд оролцох ба эдгээр компаниудын танилцуулах тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой. “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн үеэр түүнчлэн Хөрөнгө оруулалтын сэдэвтэй бага хурал болно. Монголын компаниуд төдийгүй хувь хэрэглэгчид, улсын эдийн засагт эерэг нөлөө бүхий энэ арга хэмжээний талаарх хэвлэлийн хуралд хүрэлцэн ирэхийг эрхэм сэтгүүлчдээсээ хүсье. Хэвлэлийн хурлын үеэр “Expo Mongolia” үзэсгэлэнгийн талаар төдийгүй Монгол, Германы бизнесүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, олон улсын томоохон үзэсгэлэн зохион байгуулах нь улсын эдийн засагт ямар нөлөөтэй байдаг талаар асуулт асууж хариулт авах боломжтой. Хүрэлцэн ирсэн сэтгүүлч, зураглаачдыг өглөөний цайгаар дайлна.
Холбогдох утас: 94009471, 99191055, 99033353

Сэтгэгдэл (0)