Мөнгө цагаан нүд улаан гэдэг ч цөөхөн хэдхэн Монголчуудаа бодооч...
- 2017-10-09
- Нийгэм
- 0

Сүүлийн жилүүдэд Японы Toyota Prius машин Монголд ихээр орж ирэх болсноор тус машиныг сонгох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад prius машинтай холбоотой онигоо ч их гарсан байдаг. Тухайлбал, Нүдээ аниад чулуу шидэхэд нэг "Приус" оногддог, жолооч нь СТА, СТА нь годон гуталтай гэх хошин боловч хоржоонтой яриа байдаг. Түлш бага зарцуулдаг, эдийн засагт хэмнэлттэй учраас приус маркийн автомашиныг Монголчууд өргөнөөр хэрэглэх болсон.
Гэвч сүүлийн үед, тус машинтай холбоотой таагүй мэдээлэл ихээр дуулдах болсон. Тодруулбал, Монгол Улсад гарч байгаа зам тээврийн осолд холбогдсон автомашины дийлэнх Toyoto брэндийн машин байна.


Энэ нь приус машин муудаа биш. Цөөхөн хэдхэн Монголчууд маань ашгийн төлөө Япондоо осолд орсон муу машинуудыг сэлбэг нэрээр хямдхан оруулж ирээд сэлбэж зарж байгаатай холбоотой аж.
Тодруулбал, Өдөр бүр Замын үүдийн гааль дээр машины сэлбэг нэрийн дор буух Японд авто осолд орсон авто машинууд Монголд орж ирээд яг машины сэлбэгэнд зарцуулагдаж байгаа болов уу. Эсвэл засагдаж сэлбэгдээд шинэ машин болон хэрэглэгчдэд зарагдаж байна уу. гэсэн том асуудал Эзэнгүй байсаар байна. Үүнд хяналт тавьдаг газрууд байдаг болов уу. Өнөөдөр хяналт бага байгаагаас өнөөдөр мөнгө л олж байвал бусдыг бодох нь цөөн болсон юм болов уу гэсэн эмзэглэл их байна.




Сэтгэгдэл (0)