Агаарын тээврийн салбарын орлого 181 тэрбум төгрөг болж өслөө

Агаарын тээврээр энэ оны эхний найман сард давхардсан тоогоор 447.4 мянган хүн зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн дүн юм. Мөн агаарын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэр 14.9 хувиар өсч, 181 тэрбум төгрөг болжээ. Тухайлбал, “Хүннү эйр” компани жилд дунджаар 1200 гаруй олон улсын нислэг үйлдэж, дотоодод найман аймагт нислэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, жилийн орлогынхоо 70 гаруй хувийг дотоодын нислэгээс бүрдүүлж буй юм. Оны эхний найман сард компанийн орлого жилийн өмнөхөөс 20 орчим хувиар өсчээ. Харин “МИАТ” ТӨХК энэ онд найман тэрбум 207 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна. Одоогоор төлөвлөгөөт хөрөнгө оруулалт 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал тоног төхөөрөмжийн 12 төрлийн шинэчлэлд 847 сая төгрөг зарцуулжээ. Харин нислэгийн давтамжийн хувьд зунаас бусад улиралд гадаад нислэгийг энгийн хуваариар долоо хоногт долоон удаа үйлддэг байна. Зуны ачаалалтай үеэр долоо хоногт 10 удаа нислэг үйлддэг аж. “МИАТ” компани ирэх сараас Тайландын Бангкок хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн урьдчилсан тооцоогоор Улаанбаатар- Бээжин чиглэлийн агаарын тээврийн урсгал 5-7 хувийн өсөлттэй гарчээ. Оны эхний есөн сард БНХАУ-ын 1800 гаруй жуулчин тус компанийн нислэгээр Монгол Улсад иржээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)