“Оюутан Эргүүл” нэгдсэн арга хэмжээг МЗХ дэмжин хамтран ажиллаж байна

Их дээд сургуулиуд өөрсдийн нутаг дэвсгэртээ амар тайван, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутан Эргүүл” арга хэмжээг эхлүүлээд байна.

Уг арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ШУТИС, МУИС, МУБИС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Түшээ дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, Зэрэг их дээд сургуулийн оюутан залуус хамрагдаж байгаа юм.

 

“Оюутан Эргүүл” арга хэмжээг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбоо дэмжин, хамтран ажиллаж байна. Тус арга хэмжээний нээлт 2017 оны 10-о сарын 13-ны өдөр МЗХ-ны “Залуус” танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд НЦГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, СБД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн НХЖХ тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр, СБД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд бөгөөд ЭЦТасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Мөнхсоёл, МЗХ-ны төлөөлөл болон их дээд сургуулиудын удирдлагууд, оюутан залуус оролцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)